logo
Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулна

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулна

2015/01/15

Нийслэлийн Засаг “Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулах тухай” А/35 дугаар захирамж гаргаж, байгууллагын тогтвортой байдлыг хангаж, 2014 онд байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ биелүүлэн ажилласан 129 өрхийн эрүүл мэндийн төвийн нэрсийг баталлаа. Гүйцэтгэлийн гэрээгээ “Бүрэн хангалттай”, “Хангалттай” биелүүлсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй нэг жил, “Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнэгдсэн  өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 6 сарын хугацаатайгаар 1 сард багтаан 2015 оны гүйцэтгэлийн гэрээг байгуулан ажиллах юм.

Гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг доголдуулсан Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Мараната“ өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг 2015 оны 01  дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалж,“Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнэгдсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэнд хяналт тавьж, гэрээ нь цуцлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах бэлтгэл ажлыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн газарт даалгалаа.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээ, дүгнэх журам, шалгуур үзүүлэлтэнд Эрүүл мэндийн сайдын 2014 оны 363 дугаар тушаалын 1, 2, 3 дахь заалтуудыг нэмж тусган хэрэгжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш