logo
Яармагийн замд анхааралтай зорчицгооё!

Яармагийн замд анхааралтай зорчицгооё!

2015/01/19

2014 онд Яармаг, Нисэхийн зам ашиглалтад орсон. Уг замд өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж  орчин үеийн шаардлагад нийцүүлсэн ч гэсэн хайс хашлага хийж замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангаагүйн улмаас өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдсан. Он гарсаар эхний 14 хоногийн байдлаар уг зам дээр  нэг хүн нас барж, есөн хүн гэмтээд байна.

Уг замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар хурд хэтрүүлэх,  гэрлэн дохио зөрчих, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэл баримталдаггүй зэрэг зөрчлийг ихэвчлэн гаргадаг бол явган зорчигчид ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарцгүй газраар  зам хөндлөн гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлдэггүй, явган хүний гарцаар анхаарал болгоомжгүй гардаг зэрэг зөрчлөөс үүдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал  их байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч нартаа хууль дүрмээ сахин биелүүлж бие биедээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөнд соёлтой, сахилгатай  оролцохыг  зөвлөж  байна.

Замын Цагдаагийн Газар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш