logo
Сүхбаатар дүүрэгт дахин шинэ сургууль, цэцэрлэг нэмэгдлээ

Сүхбаатар дүүрэгт дахин шинэ сургууль, цэцэрлэг нэмэгдлээ

2015/01/19
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Бэрэн” группын барьж байгуулсан цэцэрлэгийн 120 хүүхдийн суудалтай, сургуулийн 180 хүүхдийн суудалтай бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 17 дугаар хороонд “Төсөв төсөл” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн улсын тэргүүний 58 дугаар сургуулийн өргөтгөл 640 хүүхдийн суудалтай бага сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа , Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа болон бусад холбогдох албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцож, 58 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа.

 2014-2015 оны хичээлийн жилд нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар 17 бага сургууль цэцэрлэг барихаар шийдвэрлэсний хоёр нь ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо. Дээрх хоёр бага сургууль, цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байгаа орон сууцны 7 дугаар хороолол, Дамбадаржаа орчимд баригдсанаараа онцлог юм. Ийнхүү дүүргийн маань хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэг нэн шаардлагатай байсан хороодын хүүхэд багачууд хамрагдах боломжтой боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш