logo
“Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлнэ

“Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлнэ

2015/01/23

Дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, олны сонорыг мялааж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэрбээр тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх гэнэ. Тоглолтод Монголын хамгийн шилдэг хөгжимчин “Никитон” хамтлагийн Цогоо, бөмбөрчин Золбоо, гитарчин Бука, “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин Ц.Байдраг, бөмбөрчин Б.Ганхөлөг,  “New star” студийн дуучин Г.Ядамсүрэн, Beatbox Баачка нарын уран бүтээлчид оролцох аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш