logo
Цахим газар өмчлөлтийн ажил өнөөдөр эхэлнэ

Цахим газар өмчлөлтийн ажил өнөөдөр эхэлнэ

2015/01/26

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа өнөөдөр эхэлнэ.

Энэ удаад шинээр,

  • Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой
  • Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг
  • Багахангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэг зэрэг таван байршилд нийт 12.388 иргэнд газар өмчлүүлнэ.

Мөн өмнөх таван байршлаас,

  • Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам
  • Багануур дүүргийн Тариан булагийн нэгдүгээр хэсэг
  • Багахангай дүүргийн Бор үзүүр гэсэн гурван байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна.

Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа өнөөдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш