Н.Энхбаяртай муудалцан, МАХН гэгчээс салан тусгаарласан хэсэг хүмүүсийн үүсгэн байгуулсан Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын Их хурал МҮЭСТО-нд болж өнгөрлөө. Зарим хүмүүсийн нацист үзэл баримтлалтай гэж тодорхойлж буй уг нам их хурлаараа дүрэм, мөрийн хөтөлбөр, тунхагаа баталж, удирдлагуудаа сонгожээ.
Монголын хөдөлмөрийн намын даргаар уг эвсэл, нам гэгчийг үүсгэн санаачлагч Ц.Шинэбаяр бус Монголын Ногоон Намын УЗ-ийн гишүүн, МАХН-ын нарийн бичгийн дарга асан С. Молор-Эрдэнэ сонгогдсон байна.
Учир нь эх сурвалжуудын хэлж буйгаар Адуунчулууныхаа уурхайн “МАК” эзэмшиж байсан хувийг МАН-ын удирдлага болон Засгийн газартай тохиролцож, өөрийн болгосон гэгдэж буй УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр улс төрийн ажлаасаа үндсэндээ татгалзаж, хувийн бизнесээ хийхээр болсон гэнэ.