Язгууртан гаралгүй энгийн нэгэн охин Их Британийн ханхүүтэй гэрлэх болсон нь бүсгүйчүүдэд үлгэрт итгэх боломжийг өгсөн юм. Гэхдээ Их Британийн хааны удамд сүүлийн 350 жилд язгууртан гаралгүй хүнтэй гэрлэж зүрхэлсэн хүн үгүй гэдгийг бас санах хэрэгтэй.
Магадгүй тийм болохоор л ханхүү Уильям Кейтэд гэрлэх санал тавихаас цааргалаад байсан биз.
2001 онд Кейт Сент Эндрюсийн их сургуульд элсэн ороход ханхүү Уильям ч тийш зорьж таарчээ. Тэд эхэндээ хоёулаа өөр найз залуу болон бүсгүйтэй байж. Гэлээ ч Кейт Миддлтон ханхүүгийн харааг булааж чадсан байна.
Кейт Мидллтон хөнгөн явдалтай охидын адил шөнийн цэнгээний газраар хэсч, гашуун нясуун зүйл амсах тун дургүй. Харин хичээлээ сайтар давтаж, бүхий л төрлийн спортын уралдаан тэмцээнээс хоцордоггүй байж. Волейбол, хоккей хүртэл тоглож үзсэн Кейт Миддлтоноос нэг найз нь "Чи яаж ханхүүг уургалсан юм бэ? Чи их азтай юм аа" гэж уулга алдахад "Үгүй ээ, би биш. Надтай учирсандаа Уильям азтай байхгүй юу" гэж хэлсэн гэдэг.
Кейтийн өнгөрсөн амьдралаас алдаа олж харахад тун хэцүү. Сэтгүүлчид түүнийг улыг шагайж, ямар нэгэн "болохгүй" баримт олохыг хичээсэн ч амжилт олоогүй юм. Харин нэг удаа тэрээр дотуур байрныхаа охидын хамт хөгжилдөж байгаад дүрсгүйтэхээр шийдэж, цонхны цаана зогссон залууст хөхөө харуулж сахилгагүйтсэн удаатай гэнэ. Түүний амьдралаас түүж түүж олсон ганц болохгүй баримт нь энэ.
Сэтгүүлчид зөвхөн Миддлтоны биш бас бүх хамаатан садных нь амьдралыг ухаж төнхжээ. Бүгд энгийн амьдралтай хүмүүс тул сонирхуулчихаар зүйл олдохгүй байж. Гэтэл өвөө нь нэгэн хөнгөн явдалтай залуухан бүсгүй Ибицатай дэр нэгтгэж, нэгэн жижиг харшид хамтдаа амьдардгийг тогтоосон байна.
Өвгөн, бүсгүй хоёр харшаа "Сексийн ордон" гэж хүртэл нэрлэдгийг мэдэж авчээ. Кейт ханхүү Уильямыг энэ өвөөтэйгөө нэлээн хэдэн жилийн өмнө танилцуулсан аж. Тэгэхэд Ибица ханхүүд хандан "Танай аавын эхнэр Камилла Паркер авах юм байхгүй эмэгтэй. Харин таны ээж Диана гүнж үнэхээр гайхалтай хүн байсан" гэх мэтээр ам халсан гэдэг. Тиймээс Кейтийн хамаатан саднууд хатан хааны зоогонд уригдлаа гэхэд Ибицад лав урилга илгээхгүй нь тодорхой болжээ.
Кейт өөрийг нь бусад охины адил ханхүү гэсэн нүдээр өргөмжлөн хардаггүй ихэд таалагдсан тухай Уильям ярьсан удаатай. Кейтээс "Оюутан цагт таны өрөөний хананд ханхүүгийн зураг өлгөөтэй байдаг байсан гэж дуулсан. Энэ үнэн үү ?" гэхэд " Үгүй ээ, тэнд Live's жинсийн рекламны зураг байсан шүү дээ" гэжээ. Эвгүй байдалд орох дөхсөн ханхүү Уильям хажуунаас нь "Тэр жинстэй залуу нь би байхгүй юу" гэж хошигноод өнгөрчээ.
2001 онд танилцсан тэд хоёр жилийн дараа дотно найзалж эхэлсэн ч хэвлэлийнхэн 2006 он хүртэл тэднийг нөхөрлөлийг илрүүлж чадаагүй юм. Харин хатан хааны гэр бүлийнхэн "Энэ бол жинхэнэ сонголт хийхээс өмнөх залуу насны явдал" гэж үзэж байв. Үнэхээр тийм болж таарч, 2007 оны дөрөвдүгээр сард ханхүү найз бүсгүйгээсээ харилцаагаа тасалсан тухай албан ёсны мэдээ цацагдлаа.
Салах болсон шалтгаан нь Кейт Уильямаас ирээдүйн тухай асууснаас үүдсэн гэдэг. Кейт бүх л эмэгтэйчүүдийн адил энэ харилцаа түр зуурынх уу, эсвэл ирээдүйн амьдрал нь уу гэдгийг мэдэхийг хүсчээ. Харин ханхүү энэ асуултыг "эрх чөлөө рүү нь дайрсан хэрэг" гэж үзээд, харилцаагаа таслахыг илүүд үзэв. Энэ явдлын дараахан ханхүү хэсэг нөхдийнхөө хамт цэнгээний газар зад наргиж, ширээн дээр нь гарч зогсоод "Би эрх чөлөөтэй" гэж хашгирсан тухай цуу тарсан юм. Кейт ч уйтгарлаж, гэрийн мухар сахиад байсангүй. Найзуудтайгаа багагүй наргиж, гадуур цанын бааз, мөсөн гулгуурын талбайгаараа хэсэг зугаалжээ.
Эрх чөлөөг мэдрэхийг хүссэн ханхүү Уильям хэдхэн сарын дараа бодлоосоо буцаж, Кейтийг болзоонд дахин урьснаар Их британчууд түүнийг ирээдүйн гүнжээ гэдэгт эргэлзэхээ больжээ. Гэвч ханхүү Уильям 28 хүртлээ гэрлэхгүй гэсэн бодлоо гүйцэлдүүлсний дараа Кейтэд энэ сарын 16-нд албан ёсоор гэрлэх санал тавьж, сүйний бөгж болгон төрсөн ээжийнхээ бөгжийг зүүж өгсөн юм.
"Сүй тавихад, гэрлэхэд ээж минь дэргэд байхгүй. Түүнийг хамгийн ойр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх зүйл бол энэ бөгж. Тиймээс энэ бөгж бидний сүйн бөгж болгосон юм" гэж ханхүү тайлбарласан. Харин хэвлэлийнхэн Кейтийг Диана гүнжтэй харьцуулах нь улам ихэсчээ.
Р.Гэгээ