Ц.Алдармаа болон Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармааг Монгол Улсын эрүүгийн хуулийн 98.2 ангиар зүйлчлэн 3.5 жилийн ял оноож хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ. Ингэснээр Ц.Алдармаа хоёр жилийн турш цагдаагийн байгууллагын хяналтанд байхаар болсон юм. Хэрэв тэр хяналтад байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдвол түүний 3.5 жилийн хорих ялыг биеэр эдлүүлэх ажээ.