Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Ажилгүйдлийн тэтгэмжийг хэрхэн тооцож олгодог вэ?
Аж ахуйн нэгж албан байгууллага нь ажилчин, албан хаагчдаа ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажлаас нь чөлөөлснөөс тэрээр тодорхой хугацаагаар орлогогүй болох эрсдлийг бууруулах, дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд уг сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.
Тэгвэл энэ бүгдийг шийдвэрлэх нэг алхам бол хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, хөдөлмөрийн хуулинд заасан үндэслэлүүдээр ажлаас халагдах, ажилгүйдэлд өртөх зэргээр эрсдэлд өртсөн үед ажилгүйдлээс сэргийлэх, мөн ажилгүй байх хугацаанд зохих мөнгөн эх үүсвэр олгох зорилготой тэтгэмж юм.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмжийг авах эрх анх удаа харин ажилд орсоноос хойш ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 6 сараас доошгүй хугацаанд төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх дахин үүснэ,
Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн З сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно.
№ |
Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ |
Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/ |
1 |
5 хүртэлх жил |
45 % |
2 |
5-10 хүртэлх жил |
50 % |
3 |
10-15 хүртэлх жил |
60 % |
4 |
15-түүнээс дээш |
70 % |
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстээ бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж олгоно.
Өөрийн хүсэлтээр болон хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасны улмаас халагдсан бол олгогдох тэтгэмжнээс 36 хоногт ногдохыг тооцож хасна. Өөрөөр хэлбэл 40 хоногийн тэтгэмж олгоно гэсэн үг.
Тэтгэмж олгохоос гадна ажилд зуучлах, цалин хөлстэй түр ажил оруулах, мэргэжил олгох давтан сургалтыг зохион байгуулна. Сургалтын зардлын хэмжээг Засгийн газрын 2001 оны 6-р сарын 27-ны өдрийн 137 тоот тогтоолоор 50000 төгрөгөөр тогтоосон.
Нийгмийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, лавлагааг “Мэдээллийн Лавлах 19001199”-ийн “Мэргэшсэн зөвлөх”-өөс авах боломжтой.