logo
“Цэнгэг агаар 2015” өвлийн спорт өдөрлөг болов

“Цэнгэг агаар 2015” өвлийн спорт өдөрлөг болов

2015/02/03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагын албан хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний чөлөөт цагийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Хандгайт дахь ахмадын амралтанд “Цэнгэг агаар 2015” биеийн тамир спортын өвлийн өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулав.

Өдөрлөгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтсүүд, хороодын Засаг даргын ажлын албаны нийт 300-аад албан хаагчид оролцсон юм. “Цэнгэг агаар 2015” өвлийн спорт өдөрлөгт оролцогчдын дунд олс таталт, хөгжилтэй буухиа тэмцээн зохион байгуулж, тэмцээн тус бүрд Цагдаагийн 1,2 дугаар хэлтсүүд хошуучилж, Хороодын баг, Онцгой байдлын хэлтэс, Статистикийн хэлтсийн хамтарсан баг амжилттай оролцон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш