logo
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

2015/02/03
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 122 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлах хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн Д.Сүхбаатарын бүтээсэн гавъяа үйл хэргийг мөнхлөн үлдээх зорилгоор 2 дугаар сургуулийн хамт олон энэ үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн удирдлагууд, ТББ-уудын төлөөлөл, 2 дугаар сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш