Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Урлаг гоо сайхны төв” ТББ, “Баянзүрх” их дэлгүүртэй хамтран дүүрэгтээ “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг “Баянзүрх” их дэлгүүрт зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспорт, импортын бараа бүтээгдэхүүн болон үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулах бөгөөд хоёрдугаар сарын 01-18 өдрийг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Баянзүрх дүүргээс мэдээллээ.