logo
“Улсын тэргүүний фермер”-үүд тодорлоо

“Улсын тэргүүний фермер”-үүд тодорлоо

2015/02/03

2014 онд гаргасан ажлын үр дүнг харгалзан өчигдөр хуралдсан Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаанаас  2015 онд таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа.

 

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР

1

Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань баг

“МОНЭГГ” ХХК-ийн   “Баян” шувууныаж ахуй

2003 онд 20,0 мянган өндөглөгчтэй шувууны аж ахуй байгуулж одоо  нийт 230,0 мянган өндгөлөгч тахиатай аж ахуй болж өргөжсөн. Одоо 500,0 мянган өндөглөгчийн байртай, жилдээ 19,4 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 110,0 мянган дэгдээхэй бойжуулдаг, жилийн борлуулалтын орлого 2,6 тэр бум төгрөг,

2

Улаанбаатар хот, СХД, 20 дугаар хороо

“Зургаан хошуу”  гахайн аж ахуйн эзэн Магсар овогтой Золзаяа

Цэвэр Ландресс үүлдрийн гахайн аж ахуйг 2004 оноос эхлэн эрхлэж, одоо үндсэн мэгж 400, бодон 20, нийт 3900 толгой гахайтай, 2014 нд 7100 үржлийн тоорой бойжуулж, жилд нэг мэгжнээс дунджаар 20,2 толгой төл авч, нэг гахайн амьдын жинг 5 сартайд 90,0 кг , нийт жилд 283,0 тн гахайн мах үйолдвэрлэж УБ хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Нийт 225,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жилдээ 55,0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилдаг.

3

Улаанбаатар хот, СХД, 21 дүгээр хороо

Шанлав овогтой Батсайхан

52 настай, ХАА-н механикжуулагч мэргэжилтэй, 2005 оноос хар тарлан үүлдрийн хар тарлан үүлдрийн сүүний чиглэлийн фермерийн аж ахуй эрхлэж байгаа. Одоо нийт 110 үхэртэй, жилд нэг үнээнээс  дунджаар 6000 л сүү,  жилдээ 55 үнээнээс 175,0 тн сүү үйлдвэрлэж, 120,0 сая төгрөгийн орлого, 40,0 сая төгрөгийн  цэвэр ашиг олдог.

4

Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань баг

Фермер Ванчиг овогтой Ганцолмон

Фермерийн аж ахуй эрхлээд 6 жил болж байгаа, хар тарлан болог Франц улсаас цэвэр Монтбильярд үүлдрийн үхэр авч үржүүлж байгаа. Одоо нийт 105 толгой үхэр, саалийн 45 үнээтэй, жилдээ дунджаар нэг үнээнээс 6,8 мянган л сүү, нийт 282 тн сүү үйлдвэрлэж, жилд 200,0 сая төгрөгийн орлого, 45,0 сая төгрөгийн цэвэр ашиг олдог.

5

Улаанбаатар хот, БЗД, 13-р хороо

Нансал овогтой Оюунаа

58 настай, нягтлан бодогч мэргэжилтэй, Фермерийн аж ахуй эрхлээд 10 жил болж байгаа, сүү-махны чиглэлийн нийт 179 толгой үхэр, саалийн 65 үнээтэй, жилдээ дунджаар нэг үнээнээс 4,5 мянган л сүү, нийт 221,8 тн сүү үйлдвэрлэж, жилд 96,0 сая төгрөгийн орлого, 20,0 сая төгрөгийн цэвэр ашиг олдог.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш