logo
Хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавина

Хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавина

2015/02/05
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог тээвэрлэлт,  гадна тохижилт, ногоон байгууламжид хяналт тавих, судалгаа хийх ажилд аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран ажиллана.

Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн үр дүнг сайжруулахад төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Төрийн бус байгууллагууд нь орчны тохижилт, хог цэвэрлэгээ, тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тохижилт үйлчилгээний байгууллагуудын ажлыг  үнэлж, чанарыг сайжруулах юм.  Цаашид ч төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа. Гэрээний гүйцэтгэлийг 14 хоног тутамд Захирагчийн ажлын алба авч давхар хяналт тавих юм.

Мөн хувийн хэвшил, олон нийтийн  байгууллагуудаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, цэцэрлэгжүүлэлтэнд хяналт тавиулж технологийн горимыг мөрдөж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулна. Энэ ажилд оролцох хүсэлтэй байгууллагууд 2015 оны хоёрдугаар сарын 25 хүртэл Захирагчийн ажлын албанд хандах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш