2015 оны хоёрдугаар сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 хэмс дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 11-нд баруун болон төв нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.