logo
Өдөр болгон алим идэж байгаарай

Өдөр болгон алим идэж байгаарай

2011/09/27
Өдөр болгон алим идэж байдаг хүмүүс гуалиг биетэй, эрүүл чийрэг байх боломжтой хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Тэд хулгана дээр туршилт явуулсан ба булчин хантангирлах явдлаас урьдчилан сэргийлж чаддаг жимс болохыг нь тогтоожээ.

Булчин нас ахих тутам улам бүр суларч байдаг бөгөөд түүнийг эмчлэх боломж байдаггүй. Айова мужийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсаны үндсэн дээр алимны хальсанд энэхүү өвчнийг урьдчилан сэргийлэх чадвартай бодис олж илрүүлжээ.

Тэрхүү бодисыг урсолын хүчил хэмээн нэрийддэг гэнэ. Энэ бодисыг хэрэглэснээр булчингийн жин 15 хувиар нэмэгддэг болох нь тогтоогдсон байна. Харин туршилтанд оруулсан хулганы биеийн жинд огтхон ч өөрчлөлт орсонгүй. Тэгээд зогсохгүй түүний биенд байгаа өөх тос буурсан байжээ.   

Урсолын хүчил генийн программыг өөрчилж чаддаг хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Нэгэнт туршилтыг хулгана дээр явуулж дууссан учир тун удахгүй хүн дээр турших боломжтой. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш