2015 оны хоёрдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ
агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 10-15 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.
2015 оны хоёрдугаар сарын 19-нөөс хоёрдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш буюу хоёрдугаар сарын 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.