Мэргэжлийн сүмогийн Хару башёгийн "банцүкэ" гарлаа. Шинэчлэгдсэн "банцүкэ"-г сүмогийн түүхэн дээд амжилтын эзэн болсон ёкозүна Хакухо М.Даваажаргал магнайлж, барууны магнайд ёкозүна Харумафүжи Б.Бямбадорж, зүүний дагавар магнайд ёкозүна Какурюү М.Ананд бичигджээ. Гуравдугаар сарын барилдаанд манай улсын 10 бөх зодоглоно.