logo
Өнөөдрийн зурхай  /2015.02.24/

Өнөөдрийн зурхай /2015.02.24/

2015/02/24

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 6. Ангараг гараг.  Гоё хүүхэн одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ өдрүүдэд урьд урьдынхаас илүү ихээр биеэ барихыг од гаригс зөвлөж байна. Таны амьдралын идэвхийн дараагийн мөчлөг нь гадны үймээн шуугианаас үүдсэн айдас түгшүүрээс төрсөн мэдрэмжээс хамаарна. Энэ нь олон зүйлийг ахин дахин үнэлж цэгнэх болон үүсээд байгаа нөхцөл байдлыг эрэгцүүлэн тунгаан бодоход хүргэнэ. Таны бие бага зэрэг өвдөх нь тодорхой. Хүнд хүчир биеийн хүчний ажил хөдөлмөр хийх шаардлагагүй болохыг од гарагсын зүгээс зөвлөж байна. Та тав тухтай байдлыг зөвхөн найз нөхдийн, гэр орныхны хүрээлэлд л мэдрэх болно.


Үхэр (4/20-5/20)

Энэ долоо хоногийн эерэг хандлагууд нь гэрээ хэлцэл хийх, арилжаа наймааны ажлыг амжилттай болоход тусална. Аливаа уулзалт болон холбоо харилцаа нь ойрын хугацаанд мэдэгдэхүйц үр дүнг авчрах болно. Аялж зугаалах, байгальд амарч тухлахад сайн өдөр. Сэтгэл үймрэхгүй, жижиг сажиг таагүй зүйлүүдэд ач холбогдол өгөх шаардлагагүй.
 


Хамтатгах (5/21-6/21)

Идэвхгүй, ажиглан суух өдөр. Хойш тавьсан ажил хэргийг ахин эргэж бодох, шийдвэр гаргахад таатай тул энэ мөчийг бүрэн дүүрэн ашиглахыг хичээгээрэй. Хувийн амьдрлын хувьд хэн нэгэн хүсэж байгаад, заавал хийх ёстой хүнд харилцан буулт хийх шаардлага гарч ирнэ. Хэрвээ та ямар нэгэн зүйлд өөрийн сурсан зангаар бодлоготой, ул суурьтай, анхаарал болгоомжтой хандаж чадвал бүх зүйл бүтэлтэй болно гэдгийг од гаригс зөвшөөрч байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ачаалалтай, хоёрдмол өдөр. Өнөөдөр таны олон зүйлд нөлөөлөх, одоогийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж мэдэх гэнэтийн мэдээг авах бололтой. Дипломат зан нь хувийн болон ажил хэргийн бүх харилцааны туршид үнэнч туслагч тань байх ёстойг мөрдлөг болгоорой. Спортоор хичээллэх болон биеийн хүчний ажил эрхлэхэд зохистой өдөр.


Арслан (7/23-8/22)   

Таатай таагүй хоёр талтай байж болох өдөр. Өөрийн үзэл бодол, дотоод эрх чөлөөгөө хамгаалахыг танаас шаардана. Хувь заяа ээлжит таатай бус бэлгийг танд илгээж байна. Ажил мэргэжлийн хүрээнд тулгарч буй асуудлаа шийдэх, хувийн амьдралын хүндрэлтэй асуудлаа зохицуулах ажил тулгарах нь ээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх явцад мухардалд орж болзошгүй. Хов жив, муу санаатны гүжир гүтгэлгэнд өртөх магадлалтай байна.
 


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр ажилдаа хянуур болгоомжтой хандахыг хичээ. Та мөнгө санхүүгийн байдлаа сайжруулж, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж чадна. Гэхдээ яаран өгсөн амлалтаас болоод хамт ажиллагсдын дунд үл ойлгол үүснэ. Дарга удирдлагатай зөрчилдөж болзошгүй. Иймд хүнтэй маргахгүй байх тал дээр анхааралтай байхыг хичээ. Та эртнээс төлөвлөж, болгоомжтой хөдөлбөл бүх зүйл нааштай шийдэгдэнэ. Таны зүүд маргааш өдөртөө биелнэ. Булингартай ус зүүдэлбэл өвчинг зөгнөж байна


Жинлүүр (9/23-10/22)   

Дотоод тайван байдал, тэнцвэрт байдал болон гадаад орчинтой зөрчилдсөн зөрчилдөөнтэй өдөр. Хэрэгцээгүй зардал гаргахаас зайлсхий. Худалдаа хийхэд тааламжтай өдөр. Өдрийн хоёр дахь хагаст онцын шалтгаангүй бага зэргийн хэрүүл үүснэ. Магадгүй архаг өвчин сэдэрнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр эрч хүчтэй өдөр. Таны ажлын үр дүн нааштай шийдэгдэж зорьсон зорилгодоо хүрнэ. Та бусдад зааж сургах дуртай чадвар чинь багагүй хэмжээний орлого авчрах болно. Гэхдээ хүн дааганаас болдоггүй, даравгараас болдог гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Ойр дотны болон хамтрагчдаа эелдэг зөөлөн харьцаарай. Ихэнх хүмүүсд зорилгодоо хүрэхэд таатай мөн хүүхдүүд нь амжилттай байна.


Нум (11/22-12/21)   

Өөртөө болон бусдад сэтгэл дундуур байх өдөр. Энэ өдөр та сэтгэл гутралд орохоос зайлсхий. Таны үйл явдлыг философи ойлголтоор зохицуулна. Сээтгэнэсэн нөхцөл байдлаас хол байж, өөрийн сэтгэл хөөрлөө барьснаар ажлын хамт олон танилуудтайгаа харилцаагаа муутгахгүй болно. Санхүүгийн бэрхшээл үүснэ. Үдээс хойш ханиад томуу хүрэх тул биеэ бодоорой. Хэн нэгэнтэй өнгөрсөн хугацаанд таагүй харилцаатай байсан бол үүндээ цэг тавих цаг болсон байна.


Матар (12/22-1/19)   

Таны аура идэвхжин, сэтгэл татам мөн бие эрхтэн хурц байна. Шинэ танилтай учирна. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд байна. Таны эхлүүлсэн ажил бусдад таалагдах бөгөөд энэ тухай удирдлага чинь мөн мэдэхгүй өнгөрч чадахгүй. Таны хийсэн ажил хүмүүст таатай сэтгэгдэл үлдээнэ. Дурын таагүй байдалд хүмүүс энгийн, тайван хүлээж авна. Амьдралын хар бараан өдрүүд үүлгүй тэнгэрээр солигдоно.


Хумх (1/20-2/18)   

Төлөвлөөгүй ажил хэрэгжүүлэхээс татгалзаж анхааралтай бай. Таны тэсвэр тэвчээрээс их зүйлс шалтгаалах болно. Энэ цаг хугацаанд өөрийн ажлын хүрээг солиход тааламжгүй байна. Та гайхширалд орж магадгүй учир найз нөхөддөө хэт найдаад хэрэггүй. Өдрийн хоёр дугаар хагаст болгоомжтой байх хэрэгтэй, осол гэмтэл авж магадгүй.


Загас (2/19-3/20)

Ачаалалтай өдөр. Эргэн тойрныхон болон ажил хэргийн хамтрагчид харилцаа худал амлалт, урам хугарлыг дагуулах болно. Таны биеийн байдал гэнэт муудаж болзошгүй. Өдрийн төгсгөлд сэтгэл гутрал үүсэх, дарамантанд орох магадлалтай. Гэмтэл авах эрсдэл өндөр байгаа учир онцгой болгоомжтой бай. Ажил хэргийн түвшин өөрчлөгдөж ахих боловч эд хөрөнгийн байдал хэвэндээ үлдэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш