logo
Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ

Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ

2015/02/24
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мөн эмнэлгүүдийн тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгүй, хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхүүн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгүй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, ариутгасан эсэх нь тодорхойгүй зөрчлүүд илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулж, бэлэн байдлыг хангуулж ажиллах талаар тодорхой ажил зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг Эрүүл мэндийн газарт хүргүүлэв гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш