Авлигатай тэмцэх газраас хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдын нэрсийг ирэх сарын 1-нд нийтэд зарлахаар болжээ. Тус газраас Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг.
Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 15-ны өдрөөр хугацаа нь дуусгавар болсон. Гэвч ХОМ-ээ мэдүүлээгүй төрийн өндөр дээд албан тушаалтан цөөнгүй байгаа аж. Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахдаа зарим байгууллагыг сонгон, шалгалт оруулах бөгөөд хуульд зааснаар 2015 оны хоёрдугаар улиралд багтаан шалгалтыг явуулах юм.