logo
Өнөөдрийн зурхай /2015.02.26/

Өнөөдрийн зурхай /2015.02.26/

2015/02/26

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 8. Бархасвадь гараг.  Чөлөөт эх одтой, 1 цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Бэрх өдөр. Сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэлийн хямрал, өөрчлөлт гарч мэднэ. Өөрийгөө сайн хянан биеэ барьж, сөрөг сэтгэл хөдлөлд орохгүй байхыг сайтар хичээгээрэй. Бодит байдал болон элдэв сонин хачинд дурлагсад хэсэг хугацаанд өөрийн тоосонд даруулах буюу нам гүм байхыг од гаригсын зүгзэс зөвлөж байна.


Үхэр (4/20-5/20)

Буд гаригийн удаашрах хөдөлгөөн нь мөнгө санхүүгийн алдагдал, ажил төрлийн хүрээнд азгүйтэл байж болохыг зааж байна. Муу санаатны нууцаар тавьсан урхи занганд орох нь. Бясалгал, төвлөрөл, өөрөө өөртэйгөө байх нь танд сайн байна. Зөвхөн хойш тавьж боломгүй ахуйн чанартай ажлуудыг хийж болох юм.
 


Хамтатгах (5/21-6/21)

Өөрчлөлт шинэчлэл болон сансрын энергийн хувьслын өдөр. Ажил төрөл, үулзалтууд нь танаас маш их хүч чадлыг шаардах болно. Эд материалын шинж чанартай асуудлууд үүсэж мэдэх тул түүнд тэсвэр тэвчээртэй хандахыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Таны ажилч хичээнгүй, хөдөлмөрч, тэсвэр хатуужилтай чанар нь энэ өдрийн сөрөг хандлагуудыг бууруулахад туслана.


 Мэлхий  (6/22-7/22)   

Бүх төрлийн харилцаа холбоонд таатай байдал ноёрхохыг амлаж байна. Хамтын ажил хөдөлмөр болон шинэ зүйлсийг сурч мэдэх, уран бүтээлийн болон шинжлэх ухааны чиглэлийн ажлаар хичээллэх, оролдоход сайн цаг үе байна. Од гаригс урьдын адилаар таныг ивээлдээ багтаасан хэвээр байна. Сугалаанд хонжвор хожих, зээлдүүлсэн мөнгөө буцаан авах, ашиг хонжоотой зүйл худалдан авах зэргээр мөнгө санхүүгийн байдал бага зэрэг сайжрах төлөвтэй.


Арслан (7/23-8/22)   

Бизнесын хүрээний арслангын ордныхонд өдрийн эхний хагаст ээлтэй байна. Тэд өнгөрсөн долоо хоногийнхоо санал төлөвлөгөөг амжилттай дуусгаж чадна. Шинэ ивээн тэтгэгч болон нөлөө бүхий хүн, хамаатан садан найз нөхдийн тусламж дэмжлэг танд ирнэ. Урьд эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд хүч чадлаа зөв зүйтэй хуваарилахыг одод зөвлөж байна. Үдээс хойш хүндрэлүүд үүсэх магалал өндөр байна. Хэрүүл маргаан, осол гэмтэл тохиох нигууртай. Та өөрөө итгэлгүй гэж боддог ажлын хамтрагчийн араас анхааралтай ажиглах хэрэг гарах нь.


Охин (8/23-9/22)   

Уран бүтээл туурвихад таатай өдөр. Од гарагийн ивээлээр мэргэжлийн ажилд амжилт ирнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд. Хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, бусадтай нийтэч байвал эхэлсэн ажил бүр бүтэмжтэй. Үнэнч анд эсвэл ажлын түнш танд үнэтэй зөвлөгөө өгч, тусална. Гэртээ болон ажилдаа зориулж шинэ эд бараа худалдан авахад таатай байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Санаандгүй шинэ танилтай болж, уулзалтанд явах боловч төлөвлөгдөөгүй зардал гаргах магадлалтай байгааг одод сануулж байна. Таны биеийн байдлыг өөрчлөх, таныг тэнцвэрт байдлаас гаргах, сэтгэл санааг хямраахуйц мэдээлэл хүлээн авна. Сарны гэрэл шууд тусах газарт унтаж болохгүйг анхаар. Эмийг зааврын дагуу хэрэглэ. Хайнга хандвал сөрөг үр дагавар үзүүлэх магадлалтай.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр шинэ эрч хүчээр дүүрэн байна. Бүхнийг шинээр эхлэх, танилцах, худалдан авалтад ээлтэй өдөр байна. Шинэхэн танилууд нүдийг тань нээж боломж байгааг харуулна. Шинэлэг байдал өдрийн турш таныг хөтөлнө. Биеэ тоолгүй үйлдэл болон сэтгэл хөдлөлөө удирд. Бодлогогүй амлалт мөн хийсвэр үүрэг биелүүлэх гэж бүү оролдоорой. Та магадгүй удаан хугацааны турш бусдын хүсэлд нийцүүлэн амьдарсан бөгөөд өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзэлээ хойш тавиад байсан байж магадгүй. Харин одоо танд хамгийн чухал нь юу вэ гэдгийг ухаарах цаг ирснийг анхаар.


Нум (11/22-12/21)   

Шүүмжлэлтэй өдөр. Бодол санаагаа төвлөрүүлэх, хамтрагчийнхаа бодол санааг дэмжихэд хүнд байна. Тиймээс ажил хэрэгч уулзалт зохион байгуулах мөн тодорхой бус ажлыг авах гэж яарсны хэрэггүй. Ажлын уулзалтаа дараагийн долоо хоног болтол хойшлуулах нь зүйтэй. Уурлах, бухимдах, уйлахаас зайлсхий. Сэтгэл санаагаа амгалан тайван байлгаж, хаашаа ч хамаагүй нэг тийшээ гэр бүлтэйгээ явах саналыг тавиарай. Үүнээс та жинхэнэ хайр дурлал, аз жаргал гэдгийг амсах болно.


Матар (12/22-1/19)   

Аюултай өдөр, машины осол аваар, дээрэмдүүлж магадгүй. Тиймээс сэрэмжтэй бай. Аливаа урилга хүлээн авахаас татгалзах хэрэгтэй бөгөөд үүний учрыг эвтэйхэн тайлбарлаж ойлгуул. Томоохон арга хэмжээ болон наргих цэнгэх газар бүү яв. Өдрийн хоёр дахь хагаст ужиг өвчин сэрдэнэ. Энэ өдрийг гэртээ өнгөрөөж эртхэн унтаж амраарай. Хоолны дэглэмээ барихаа мартуузай.


Хумх (1/20-2/18)   

Тааламжтай өдөр. Энэ өдөр үнэнд хүрэх, сэтгэлийн тайвшрал олох болно. Өдрийн эхэн хагаст сэтгэлийн тэнцвэрт байдал давамгайлна. Ажил хэрэгч байдал, хэвийн бус аргаар асуудлыг шийдвэрдэх нь хүлээж байсан үр дүнд хүргэнэ. Өнгөрсөн сарын сүүлээр гарсан зүйлүүдийн эерэг тал нь харагдаж эхэлнэ. Эр зориг шаардсан ажилуудыг гүйцэтгэхэд хамтрагчийн тус нэмэр болно. Эрсдэлтэй алхмуудын үед ч амжилт таныг дагана.


Загас (2/19-3/20)

Хувийн амьдрал дээр гарч ирэх гэнэтийн таагүй зүйлээс болгоомжил. Өөрийн дутагдалдаа шүүмжтэй хандахыг хичээ мөн хамтрагчдаа хэт өндөр шаардлага бүү тавь. Өнөөдөр ажил төрлөө амжуулж, амжилтад хүрэх өдөр. Тиймээс дурын ажлыг зоригтой хүлээж ав. Албаны ажилд сахилга баттай, хувийн зохион байгуулалтай ханд. Эртний найзуудтайгаа уулзсанаар эрч хүч, өөдрөг үзэл бодлоор цэнэглэгдэх болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш