logo
Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх талаар санал боловсруулна

Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх талаар санал боловсруулна

2015/03/02
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгий асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах юм.    

Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгын бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн тайланд судалгаа, шинжилгээг хийж, үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөн байгуулах талаарх санал боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгож, ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш