logo
2015 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэнэ

2015 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэнэ

2015/03/02
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан гуравдугаар сарын 3-ны өдөр буюу мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай

  • Ой тэмдэглэх тухай / Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой/
  • НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
  • Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
  • Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дүрэм батлах тухай
  • Нийслэлийн дагуул хот байгуулах тухай
  • НИТХ-ын хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш