logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийнэ

2015/03/02
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны гуравдугаар сарын 2-4-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийнэ. Айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн гуравдугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш