logo
Цэцэрлэгийн эрхлэгчид эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд суралцав

Цэцэрлэгийн эрхлэгчид эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд суралцав

2015/03/02

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ онд шалгагдахаар зарлагдсан 24 цэцэрлэгийн эрхлэгч, дотоод хяналтын ажилтанг хамруулан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг эрсдлээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр сургалт зохион байгууллаа.  

 

Сургалтаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрх зүйн орчин, эрдсэлд суурилсан хяналт, хяналтын хуудас, дотоод хяналт шалгалтын талаар МХЕГ-ын ЭМБСХГ-ын улсын ахлах байцаагч Л.Дэлгэрмаа, М.Нэргүй нар илтгэл тавьж, мэргэжлийн зөвлөгөө өгч оролцлоо. Мөн цэцэрлэгүүдэд илэрдэг нийтлэг зөрчил дутагдлын талаар мэдээлэл өгч,  харилцан ярилцав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш