Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 138 сая төгрөгийн үнэ бүхий 4 суудлын автомашиныг данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн Төр захиргааны авто баазад, Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 4 сая 680 мянган төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт даалгалаа.
Мөн Баянгол, Баянзүрх дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 90 сая төгрөгийн үнэ бүхий 3 тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улс, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 300 сая төгрөгийн өртөг бүхий 4 тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгалаа. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.