logo
Парламентыг 99 гишүүнтэй болгоно гэв

Парламентыг 99 гишүүнтэй болгоно гэв

2011/09/27
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Эрхэм гишүүд түүнд Сонгуулийн хуулиас ч илүү ач холбогдол өгч байна. Учир нь түүгээр УИХ-ын гишүүний тоог 99 болгох санал дэвшүүлж төслөө боловсруулж дуусчээ. Хэрэв энэ төсөл батлагдвал гишүүд сонгуулийн пропорциональ тогтолцооноос жийрхэхгүй бололтой.
Ирэх жилийн УИХ-ын сонгуулиар УИХ-ын 76 эрхэм гишүүний лавтайяа тал хувь нь сэнтийгээ орхих нь гарцаагүй. Гэтэл тэд УИХ-д эргэж орж ирэх аргаа 99 гишүүнтэй парламентаар олж харжээ. Ойрын өдрүүдэд уг хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж байна.

Д.ОЮУН




 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш