Манай оронд айлчилж байгаа БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны дарга Ма Эржүн тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нар өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Ма Эржүн дарга монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах зорилготой ирснээ уулзалтын эхэнд танилцуулсан юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ, ТӨЗО Хятадын баруун өмнө зүгт оршдог. 3 сая хүн амтай. 7 хот, 75 сүм дугантай. Өнөөдөр ТӨЗО-нд улс төр тогтвортой, эдийн засаг хөгжиж ард түмний амьдрал дээшилж байна. ТӨЗО-ны Ардын төлөөлөгчдийн хурал 1965 онд байгуулагдсан. Ардын төлөөлөгчдийн хурал өнгөрсөн хугацаанд 270 бодлого, шийдвэрийг батлан гаргасан нь бүхий л салбарт хууль, эрх зүйн дагуу үйл ажиллагаа явуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Түүхэнд ТӨЗО Монгол Улстай зөвхөн шашин шүтлэгийн холбоогоор бус бүх талын харилцаа, хамтын ажиллаагаатай явж ирсэн. ТӨЗО-нд анагаах ухааны салбар өндөр хөгжсөн бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын төр, засгаас Төвдийн эм бариа , анагаах ухааны чиглэлд ихээхэн хөрөнгө зарцуулж, анхаарч ирлээ. Мөн Төвдийн ард түмэн сарлагийн саваг, хонины ноосоор гар хивс үйлдвэрлэж экспортод гаргаж байна. ТӨЗО-ны их сургуулийн төвд хэлний ангид гадаадын оюутнууд суралцдаг. Цаашид хоёр талын найрамдал, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монгол Төвдийн харилцаа өнө эртний түүхэн улбаатайг Д.Очирбат дарга тэмдэглээд, ТӨЗО-ны АТХ-ын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал хоёр талын харилцаа, ялангуяа эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. Төвдийн анагаах ухаан, төвд эмийн үйлчилгээ өвчнийг анагаах тал дээр онцгой үр дүнтэй байдгийг тэрбээр онцолж, анагаах ухааны чиглэлээр оюутан солилцох, туршлага судлахад хоёр тал анхаарч ажиллах нь чухал гэлээ.
Мөн уулзалт ярилцлагын үеэр биет бус соёлын өвийг хамгаалах асуудлаар санал солилцлоо. ТӨЗО энэ чиглэлээр монголд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагаас судлах сонирхолтой байгаа гэлээ.
Shuum.mn