logo
Өнөөдрийн зурхай /2015.03.19/

Өнөөдрийн зурхай /2015.03.19/

2015/03/19

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 19. Пүрэв гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 29. Буд гараг. Хөх морь өдөр, 7 улаан мэнгэтэй хөх Морь өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран  7 цаг 05 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Холимог өдөр. Энэ өдөр нь сансарын энергийн эрч хүчний өөрчлөлттэй холбоотой учир хувийн амьдралд тааламжгүй үр нөлөө авчирч болох хүнд өдөр байж магадгүй. Өдрийн эхний хагаст эерэг болоод санаагаа төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Бардам сэтгэл, хардах зэргээс татгалзах хэрэгтэй. Хамтрагчдаа өөрийн бурууг тохохыг хичээх хэрэггүй. Үдээс хойш бүх асуудал нь хүүхэд уран бүтээлийн ба хувийн амжилттай холбоотой. Хувийн амьдралд таатай том өөрчлөлтөнд оруулж болох мэдээ сонсож магадгүй. Өөрийн боломжийг битгий алд.


Үхэр (4/20-5/20)

Бүх харилцаа амжилттай байх өдөр. Сэтгэл санааны байдал маш сайн байна. Маргаан ч түүнийг мөхөөхгүй бололтой. Харин танд жирийн үеийнхээс ихээр ажиллаж хөдөлмөрлөх шаардлага гарах бөгөөд хичээл зүтгэл тань бусдад тоогдож, үнэлэгдэж, сайшаагдана. Өдрийн хоёр хагаст бие тавгүйрхэж мэдэх тул өөртөө анхаарал хандуул.


Хамтатгах (5/21-6/21)

Анхааралтай байх өдөр. Сансар, Од эрхэсийн энергийн өөрчлөлт нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Энэ нь ялангуяа нас тогтсон ихэрийнхэнд болон сэтгэл санаа тогтворгүй хүмүүст илүүтэй хамаарна. Тэр үед гэнэт хямрах болон огцом унах, толгой өвдөх, яс янгинан өвдөж болзошгүйг анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зохилтой. Элдэв янзын адал явдлыг эрэн хайгчид болон жигтэй хачин сонин явдалд дурлагсад хэсэг хугацаанд биеэ барьж нам гүм байхыг зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Од гаригс урьдын адил ээлтэй байна. Олон нийтийн арга хэмжээ, шинэ салбарын ажил судлах, уран бүтээлийн болон шинжлэх ухааны ажил хийхэд сайн өдөр. Амьдралаа сайжрүулах боломжийг ашигла. Дотны буюу хүндтэй хүн рүү хандсан бодлогогүй үйлдэл хийхээс зайлсхийх гарц нь алсын хараа, найрсаг зан байх нь.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр зөвхөн тэргүүн зэргийн чухал ажлаа барьж ав, аар саар зүйлээр бүү хөөцөлд. Одоо цаг алдвал ирээдүйд энэ бүхнийг нөхөж чадахгүй байх. Танд хийж амжаагүй асуудлаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар дээд цэгтээ хүрсэн байгаа тул энэ боломжийг бүү алдаарай. Гэр бүл болох, хайртай хүнтэйгээ болзоход энэ өдөр нэн тааламжтай. Ганц бие хүмүүс шинэ хүмүүстэй танилцаж, тэдний дундаас ирээдүйн амрагаа олох бололтой.


Охин (8/23-9/22)   

Сэтгэл гонсойх өдөр гэж тэмдэглэгдэж байна. Танд төрсөн мэдрэмжинд бүхлээрээ автаж болохгүй. Зөвхөн энэ тохиолдолд ойрд үүссэн асуудлуудыг, эргэн тойрны сайн тал руу өөрчилж бас өөрийгөө өөрчлөх боломж олдоно. Хүүхдүүдэд асуудап үүсч, тэдгээрийн хэрэгцээ шаарлагад нийцсэн гэр бүлийн тооцоолсон хэрэгцээний мөнгөний үндсэн хэсэг нь зориулагдаж болох юм.


Жинлүүр (9/23-10/22)   

Өөртөө хэт итгэх, биеэ тоох, тэсвэргүй зан гаргах, эрсдэл рүү тэмүүлэх нь хий хоосон алхам хийх эсвэл алдаатай шийдвэр гаргах шалтгаан болно. Санаандгүй санал хүлээн авах, ажил хэргийн хуучин хамтрагчтайгаа уулзахыг үгүйсгэхгүй. Гэнэтийн мэдээ ирж бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхэд саад болно. Од гараг хувь тавилан тань гэнэтийн өөрчлөлт орж болзошгүй байна. Гэнэтийн сонирхолтой шинэ санал авна.


Хилэнц (10/23-11/21)   

Зайлшгүй амралт шаардсан өдөр. Бизнесийн өрсөлдөгч нар болон эдийн засагч нартай харьцахад тийм ч таатай байхгүй бололтой. Таны санаачилсан зүйлийг тэд буруушаах хэдий ч эцсийн чанартаа таны зөв байсан гэдгийг ойлгох болно. Сайн унтаж амарснаар тайвшрах боломж олдоно. Магадгүй ямар нэгэн үйл явдал эсвэл гэнэтийн мэдээ сэтгэл санааг тайвшруулж итгэлтэй болгоно. Тайван байдал гэр бүл бат бөх эсвэл зөв сонголт хийх нөхцөл бүрдэнэ. Өнөө орой гэр бүл, үр хүүхдэдээ өнгөрөөх үдшийг өнгөрөөх болно.


Нум (11/22-12/21)   

Хамтран ажиллагсад, найз нөхөд, ойр дотныхоноосоо эрч хүчийг авсан тааламжтай өдөр болно. Романтик болзоонд явах, эхнэр нөхөр болоход тааламжтай цаг үе тохиож байна. Бодсоноо хэрэгжүүлэх, авьяасаа нээн илрүүлэх боломж гарна. Зүүд зөнтэй байна. Гал, шүдэнз зүүдэлвэл асуудалд орох, азгүйтэлд хүрнэ.
 


Матар (12/22-1/19)   

Аж ахуйгаа зохицуулах, томоохон худалдан авалт, солилцоо хийхэд таатай өдөр. Ойр дотны хэн нэгэн санхүүгийн талыг хариуцаж авах болно. Дээшээ өгсөх үү эсвэл уруудах уу гэдэг нь зөвхөн танаас л хамаарна. Аливаа бичиг баримд гарын үсэг зурахдаа заавал бүгдийг нь эхнээс нь дуустал унш. Хэн нэгний санаатай санаандгүй алдаанаас болж хойшид засагдахааргүй алдаа гарахыг үгүйсгэхгүй. Залуу хүмүүс зугаа цэнгэлд цагаа бүү үр харин өөрийгөө боловсруулахад цаг хугацаагаа зарцуул.


Хумх (1/20-2/18)   

Идэвхитэй, бүтээлч авьяас чадвараа нээн илрүүлэхэд тааламжтай өдөр. Таны олон ургалч сэтгэлгээ нэмэгдэнэ. Мэргэжлийн асуудлыг асуудалгүй шийдэх, эд зүйлсийн хангамжийг сайжруулах боломж гарна. Асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд тааламжтай цаг үе. Уужуу сэтгэлээр хандах, шударга зан таньд шинэ хамтрагчдыг авчирна.



Загас (2/19-3/20)

Хүнд өдөр. Ажил хэрэг хамтрагчтайгаа үл ойлголцох байдал үүсгэх, аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандах нь таны ажилд саад болно. Хувийн амьдралд урам хугарах, гомдол, зэмлэл гарахыг үгүйсгэхгүй. Зүүд зөнтөй байж дөрвөн өдрийн дараа биелэх магадлалтай. Сэтгэл санааны байдал үе үе өөрчлөгдөж, толгой өвдөж магадгүйг анхаар. Мөн хар дарж зүүдлэх төлөвтэй. Иймд зүүдээ манаарай
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш