logo
Өнөөдрийн зурхай /2015.03.20/

Өнөөдрийн зурхай /2015.03.20/

2015/03/20

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 20. Баасан гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 30. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин Хонь өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран  7 цаг 03 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Танаас үл хамаарах шалтгаанаар таны бүх үйл ажил нь ихээхэн үр дүн авчрахгүй, үйл явдлын цаашдын өрнөлтөт хэтэрхий их санаандгүй шалтгаан хүчин зүйл оролцох учир магадгүй. Үйл явдлын чиглэлийг өөрт ашигтай тал руу эргүүлж болохгүй. Одод нь энэ өдрийг дүгнэлт дүн гаргах, бөөгнөрсөн ажил ба асуудлыг шийдэхэд зориулах хэрэгтэй гэж үзэж байна. Бүтээлч хониныхны авьяас билэг нь ундран гарах мөн бодож төлөвлөж байсан зүйлүүдийн ихэнх нь биеллээ олно. Өдрийн эхний хагаст хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах болно.


Үхэр (4/20-5/20)

Тушаал дэвшихэд таатай өдөр. Шинэ ажлыг шийдэмгий барьж ав, та түүнийг амжилттай дуусгаж чадна. Өөрийн дурлаж сонирхсон зүйлдээ хангалттай зарах хэмжээний мөнгө бага байх тул мөнгөний зарцуулалтдаа хянамгай хандаарай. Амралтын өдрүүд нь таны хувьд маш чухал байх тул хаана, яаж өнгөрүүлэх талаар сайтар бодоорой.


Хамтатгах (5/21-6/21)

Өөрийнхөө боломж бололцоо, дур сонирхлыг тань татаж байгаа зүйлд шүүмжлэлтэй хандаж, тунгаан бодоход тохиромжтой үе. Таны амьдралд маш том үүрэг роль үзүүлэх нөхцөл байдал бүрэлдэн бий болох, аль эсвэл хэн нэгэнтэй танилцан, тэр бүхнийг сайнаар, эсвэл муугаар эргүүлэх нь зөвхөн танаас л шалтгаална. Таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөхүйц хэмжэээний тийм романтик сайхан уулзалт, анхны хайрын болзоо болох магадлалтай байгааг од эрхэс онцолж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Адал явдал, аялалтай холбоотой өдөр. Ажлаа дуусган, идэвхитэи амралтад бэлтгэхэд тааламжтай. Үдээс хойш баталгаат баримт бичгийг албан ёсны болгох, төрийн байгууллага удирдлагад хандахад ээлтэй. Үйл явцыг өөрийн талд ашигтайгаар өөрчлөх болно.


Арслан (7/23-8/22)   

Энэ өдөр зөвхөн өөрийн чаддаг мэддэг, дасал болсон ажлаа хийсэн нь дээр. Өөрийн үзэл бодол, байр сууриа хамгаалах шаардлага танд гарах байх. Арилжаа наймаанд хэт идэвхийлэн зүтгэх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Өнөөдөр чухал шийдвэр гаргах буюу зоригтой алхам, үйлдэл хийх хэрэггүй, таагүй уршиг муу үр дагавартай тул хожим харамсана. Өнөөдөр шинээр эд бараа авах хэрэггүй. Үдэш хүнд хоол хүнс хэрэглэх нь тийм ч таатай зүйл биш шүү.


Охин (8/23-9/22)   

Хүнд өдөр. Долоо хоногийн турш ачаалалтай, нягт хичээнгүй нөр их хөдөлмөр нь охины ордныхны биеийн байдлыг сулруулж мэдэх юм. Энэ байдал нь нийгмийн амьдралын таагүй зүйлтэй хавсарч илүү хүндэрч болно. Хүчээ төвлөрүүлэх шаардлагатай. 2-р зэргийн асуудалд уруу татагдах биеэ сул тавьсаны хэрэггүй. Одоо алдсан зүйлсийг дараа нь залруулах, гүйцэх нь хэцүү байх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Тун таагүй өдөр. Эргэн тойрныхонтойгоо хэрүүл маргаан хийнэ. Урьд өмнөхөөсөө илүү тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй. Хамтрагчтайгаа үл ойлголцох, өрсөлдөгчдийн гүтгэлэг нь төлөвлөсөн зорилгодоо хүрэхэд саад болох бөгөөд ажил хэргийн үр дүнд сөргөөр нөлөөлөх болно. Болгоомжгүй хэлсэн үг эсвэл сэтгэл хөдлөлөөс болж хэрүүлийн бай болно.


Хилэнц (10/23-11/21)   

Харилцаа болон хайр сэтгэл, бодит байдалд баяр баясгалан авчрах өдөр. Тогтворгүй байдал сэтгэл гутрал хэсэг хугацаагаар алга болно. Таатай аялал, бүтээлч уулзалт, бүх хүрээнийхэнтэй гэрээ хэлэлцээрт таатай байна. Танд сэтгэл тайван баяр хөөр буцаад ирэх болно. Үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд аялал жуулчлал, даатгал зэрэг өөр асуудлуудад анхаарал хандуулснаар таныг санаа зовох байдлаас түр холдуулах тустай. Та энэ бүхнийг үлгэрийн гэмээр хурдан амжуулах бололтой. Харин эрүүл мэндийн хувьд тийм ч таатай зүйл харагдахгүй байгааг анхаарах хэрэгтэй.


Нум (11/22-12/21)   

Ажил дээрх үл ойлголцол, хамтрагчтайгаа муудалцах нь ажлын үйл явцад сөргөөр нөлөөлнө. Амьдралын чадамж эрс буурснаар хэт ачаалалтай байх нь сөргөөр нөлөөлнө. Эрчүүдэд шинэ ажил эхлүүлэх, материалуудтай ажиллах, хурдан явахад тааламжгүй. Хайр дурлал болон хувийн амьдралд асуудал тулгарна.

 


Матар (12/22-1/19)   

Хууртал, цөхрөл, уруу татагдах өдөр. Сэрэмжтэй, гярхай байж, хов жив бүү хийгээрэй. Аминчхан, ууртай хүмүүсээс болгоомжил. Шинэ шашинд бүү автаарай. Өөрийн дүр төрхдөө үнэнч бай. Ямар нэгэн шийдвэрт бүү хүр мөн хэрүүл маргаанд бүү оролц. Хэрэв ийм зүйлд орооцолдсон бол дуу шуугиан бүү гарга. Эмчид хандах хэрэгтэйг зөвлөж байна.


Хумх (1/20-2/18)   

Шинэ танил туслахууд таны төлөвлөсөн ажил хэргийг бий болгоход туслана. Ажил хэрэгч байдал, бүхнийг чухлаар хүлээн авах зан нь хүлээгдэж буй үр дүнг авчрана. Орой гэр орны асуудлыг шийдвэрлэх шаардлага гарна. Гэр бүлийн хүмүүсийн хоорондох харилцаанд асуудал үүснэ. Энэ нь таньд ашигтайгаар шийдэгдэх болно.


Загас (2/19-3/20)

Сэтгэл санааны байдал эерэг байх өдөр. Өнөөдөр таны хувьд согтууруулах ундаанаас зайлсхий. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс харин бүү татгалзаарай. Өнөөдөр бусдад өглөгч, өгөөмер зан гаргах хэрэгтэй. Бэлэн мөнгөтэй болох болон ойр дотны хэн нэгнээс бэлэг авах магадлалтай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш