logo
В.Путин энэ оны есдүгээр сард Хятадад айлчилна

В.Путин энэ оны есдүгээр сард Хятадад айлчилна

2015/03/24
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг энэ оны есдүгээр сард БНХАУ-д айлчлахаар болсон талаар Кремлийн албаны дарга Сергей Иванов мэдэгдсэн байна. Тэрбээр фашистын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор тус улсыг зорих гэнэ. Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний үеэр Бээжинд цэргийн томоохон жагсаал болох бөгөөд одоогоор бусад ямар орны төрийн тэргүүнүүд Хятадад айлчлах талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.

Дашрамд дурдахад, тус улсын дарга Си Жиньпин энэ оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш