logo
 29 хэрэгтэнд 3.5-7.1 жилийн ял оноов

29 хэрэгтэнд 3.5-7.1 жилийн ял оноов

2015/03/24

Эрхэлсэн тодорхой ажилгүй, 16-32 насны нэр бүхий 29 яллагдагчид холбогдох хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Мэргэжлийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс яллагдагч А.Золбаяр, Б.Анхзаяа, Ч.Энхтөр, Б.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхбаясгалан, Л.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Д.Алтанцог, Б.Мөнх-Очир, Г.Зоригтбаатар, Н.Баярбат, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Гэндэндэмид, Б.Ангараг, М.Лхагвасүрэн, М.Мөнхбаяр, Б.Тэлмэн, Б.Батзоригт, Д.Борзүрх, Э.Мөрөн, Г.Уранбаяр, Э.Содбаяр, Д.Ариунбаатар, Э.Алтанбагана, Д.Амарсайхан, С.Энхтөр, Г.Батбаяр, Э.Сүхбаатар, Б.Шижирхүү нарт 3.5-7.1 жилийн хорих ял оноож, энэ сарын 17-ны өдөр эцэслэн баталсан аж.

Дээрх яллагдагчид нь 2011 оны хоёрдугаар сараас бүлэглэн Төв, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт 117 удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэх, танхайрах, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах зэрэг онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтнүүд ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш