Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 05. Буд гараг. Чөлөөт эх одтой, 1 цагаан мэнгэтэй цагаан Хулгана өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 54 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Туйлын таагүй өдөр. Энэ өдөр нь сэтгэл санааны хайлт махбодийн хууралт зэрэглээ мэт өнгөрнө. Энэ бүх зүйл нь оюун ухаанд зөрчилдөөн үүсгэж илүүдэл уур уцаар үүсгэнэ. Зөвхөн өөртөө найд. Хамтрагчиддаа найдах хэрэггүй ба хэнээс ч тусламж хүлээх хэрэггүй. Хэрвээ тусламж авбал хувь заяаны билэг гэж үз. Сэтгэл зүрхний асуудлаар ямар ч тохиолдолд эцсийн дүгнэлт хийх хэрэггүй.
Үхэр (4/20-5/20)
Эрч хүч оргилсон сайхан өдөр. Гэхдээ та ямар ч ажил хийсэн сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хэтэрхий их энерги, эрч хүчээс зохицуулж чадалгүй найз нөхөдтэйгээ маргалдах буюу гэр бүлийн хэрүүл маргаан гарч болзошгүй. Та ярилцаж байгаа хүнийхээ яриаг гүйцэд сонс, тэвчээртэй бай. Сэтгэлийн догдлолоо дарж, хэвийн байдлаар харьцахыг хичээ. Өнөөдөр их эрч хүчтэй байх тул эрсдпийг төвөггүйхэн даван туулах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрөө өөрийгөө илэрхийлэн харуулах, нэр хүнд байр сууриа бэхжүүлэхэд тохиромжтой өдөр. Бүтээж туурвих онгод төрөх өдөр. Ашиг орлого олох шинэ эх үүсвэр нээгдэх боломж бүрэн дүүрэн байна. Ажил хэргийн явцыг амжилттай болгох үүднээс нөхцөл байдалд таарч тохирохгүй байдлаар хандах хэрэгтэй болох нь. Өөрийнхөө зөн совингийн дуу хоолойг сонс, харин эрүүл саруулаар тооцоолон бодохоо битгий мартаарай.
Мэлхий (6/22-7/22)
Урьд өдрийн адилаар эрүүл мэндэд аюул байгааг од гаригс сануулж байна. Хэт ачаалалтай ажиллах, биеийн хүчний хүнд ажил хийх болон аливаа осол гэмтэл дагуулж мэдэх зүйлсээс холхон бай. Шинэ ашигтай ажил хэргийн саналд туйлын анхааралтай хандаж, түүнийг өөртөө дээд зэргийн үр дүнтэй ашиглахыг одод зөвлөж байна.Архаг хууч өвчин сэдэрч хурцдахаас сэргийлж эмчилгээ хийлгэвэл зохистой.
Арслан (7/23-8/22)
Таныг өнөөдөр таатай үйл явдал болон гэнэтийн танил хүлээж байна. Ажил хэрэгт тулгарч болох өөрчлөлтүүд нь эхний үед гомдмоор, үл ойлгогдохоор байх хэдий ч түүнд санаа зовох шаардлагагүй. Мэргэжлийн салбарт амжилт дагуулах ба энэ нь танд хангалтгүй мэт санагдана. Түр орхисон төсөл дээрээ дахин ажиллавал ашиг олох боломжтой.
Охин (8/23-9/22)
Од гарагс өмнөх өдрийн адилаар тааламжгүй байрлалд байна. Шинээр эхлэх ажилд саад тотгор тохиож, зорьсон зорилго тавьсан сум байгаа онохгүй байх нь. Гадаад түншүүдтэй хамтран ажилладаг ихрийн ордныхон мөнгө санхүүгийн томоохон алдагдлыг хүлээж магадгүй. Эрүүл мэндэд аюул осол тохиолдож болзошгүйг од гарагс анхааруулж байна. Эрсдэлтэй алхам, ажил хийх, биеийн хүчний ачаалал авахаас зайлсхиийх хэрэгтэй. Архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Эмчилгээндээ анхаарлаа хандуулаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Таны ажил төрөлд таатай байна. Бүтээлч, шийдэмгий байснаар ажлын төлөвлөгөө тань биеллээ олно. Зочин хүлээн авах, уулзалт, ажил хэрэгт таатай өдөр. Дээд түвшний зохион байгуулагч болон удирдлагын ивээлийг авна. Энэ өдөр хүмүүст баяр баясгалан авчирч, ер төлөөсөө өгч, гэрээ цэвэрлээрэй. Ойр дотнынхонтойгоо цагийг зугаатай өнгөрүүлнэ.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та итгэмээргүй байдлаар боломжгүй гэж бодож байсан зүйлдээ хүрнэ. Магадгүй өнөөдөр та эцэг эх, найз нөхөд, ойр дотныхоноосоо санхүүгийн туслалцаа авахыг үгүйсгэхгүй. Та бусадтай харьцахдаа болгоомжтой ханд. Төвөгтэй зүйл үүсэх магадлал өндөр байна. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зв хувиарлаж ажиллахыг од эрхэс таньд зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр таны хувьд муугүй амжилтыг авчрах бөгөөд энэ боломжийг зөв ашигласанаар ямар ч хэцүү ажил байсан ч төвөггүйхэн давах болно. Хайр дурлал, эрэл хайгуул, хүүхэд олоход таатай. Хамтрагчтайгаа анхааралтай харьц. Бүтээлч тархиа бодит зүйл руу хөрвүүлэх боломжоо бүү алдаарай. Туршлага солилцох, зөвлөгөө өгөх уулзалт хийхийг зөвлөж байна. Архи дарснаас хол бай. Харин далайн гаралтай амьтны махыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Тааламжгүй өдөр. Сөрөг хандлага дамгайлах өдөр. Энэ өдөр таны хувьд маш түгшүүртэй байх нь. Сэтгэлийн хөдлөл тань оюун ухаанаасаа илүү гарснаар хамтрагчтайгаа үл ойлголцох байдал үүсэхэд нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээр чанга дуугаар харьцахаас зайлсхийгээрэй. Өөрийнхөө зөв болохыг бусдад хүчээр бүү харуулаарай.
Хумх (1/20-2/18)
Амьдралын эрч хүч нэмэгдэх өдөр. Эрэлт хэрэгцээтэй шинэ ажилд ханцуйгаа шамлан эрч хүчтэй орно. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Богино хугацаанд үр дүн гарна гэж бүү хүлээ. Гэр бүлийн асуудал урьдын адил байх бөгөөд хайр дурлалын адал явдлаас хол бай.
Загас (2/19-3/20)
Идэвхи зүтгэлтэй бүтээлч, ажлын ачаалалтай өдөр байна. Өнөөдөр эв найрамдлыг эрхэмлэх өдөр. Та энэ өдөр хашир байж чанартай хурдан хийж гүйцэтгэж чадахгүй ажил бүү хүлээж ав. Энэ өдөр ямар нэгэн ахмадын үүргийг бүү гүйцэтгэ. Энэ нь таагүй зүйлс авчирна. Багахан хэмжээний улс төржвөл ашиг авчирна. Эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэхийг эрмэлзээрэй.