Малчид, ард иргэдэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2015 оны гуравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно бусад нутгаар солигдмол үүлтэй.. Цас орохгүй.Салхи баруун өмнөөс 6-11 метр, Баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төвийн нутгийн баруун хэсгээр секундэд12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын сав газраар өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс,Идэр, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 26, 29-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 26, 27-нд зарим газраар секундэд 12-14 метр, 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.