Өнөөдөр /2015.03.24/ болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хөрөнгө бүртгэн авах тухай, Орон сууц хувьчлах тухай, Хөрөнгө худалдан авах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан нийт 13 тэрбум 215 сая төгрөгийн өртөг бүхий долоон барилга байгууламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх ес байрыг нийслэлийн өмчид бүртгэн авав.
Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны тавдугаар хэсгийн нутаг дэвсгэрт Шар хад, цайз захын зүүн хойно байрлах хуучин орос цэргийн казарм байсан орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй 52 сая 704 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 1, 2, 3 дугаар байрны 47 айлын орон сууцыг нэр бүхий иргэдэд үнэгүй хувьчлахаар болов.
Харин Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарцыг нийслэлийн өмчид бүртгэн авахаар тогтлоо.