logo
Францад амиа алдсан монгол эмэгтэйн хэргийг шалгаж байна

Францад амиа алдсан монгол эмэгтэйн хэргийг шалгаж байна

2015/03/25

Франц улсын Пираго хотод манай улсын иргэн, эмэгтэй М амиа алдсан гэх мэдээлэл өнөөдөр цацагдсан. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач гэр бүлийнхээ хамтаар тус хотод оршин суудаг байсан бөгөөд гурван хүүхэдтэй аж. Түүнчлэн түүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт түүнтэй ойрын монгол иргэнийг саатуулан шалгаж байгаа ажээ.

Харин бид энэ талаар Гадаад хэргийн яамны  хэвлэлийн төлөөлөгч Ж.Батхишигээс тодруулахад “Талийгаач учир битүүлгээр амь насаа алдсан байна. Энэ хэрэгт манай улсын нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа гэх мэдээллийг бид Консулын газраараа дамжуулан авсан байгаа. Одоогоор талийгаачийн ар гэрийнхэн Пираго хотод очсон байна. Манай элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхнийг гурван хүүхэдтэй нь уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэрэг асуудалд анхааран ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш