"Босоо хөх Монгол" бүлгэм өнөөдрөөс эхлэн улс төрийн суултаа зогсоож байгаагаа мэдэгдлээ. Тэднийг Мандал сумын иргэдтэй уулзалт хийгээд ирэхэд нь улс төрийн суултанд хэрэглэж байсан эд зүйл нь хулгайд алдагдсан байна.
Мөн зохион байгуулалттай өдөөн хатгах эд хөрөнгө, эрүүл мэндэд нь санаатай халдах болсон гэж бүлгэмийн гишүүд ярьж байна.
"Босоо хөх Монгол" бүлгэм улс төрийн суултаа зогсоосноор үйл ажиллагаа нь зогсохгүй гэлээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын тавны өдөр Чингисийн талбайд бүх нийтийн тайван жагсаал зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрлөө авсан гэж мэдээллээ.
Ноён уулыг хамгаалах, гол мөрөн, ой модыг хамгаалсан хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэх, үндсэн хууль зөрчсөн гэх Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэй иргэдийн гарын үсгийг цуглуулах зорилгоор "Босоо хөх Монгол" бүлгэмийн гишүүд улс төрийн суулт зарласан юм.