Малчид, ард иргэдэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны гуравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуура шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын сав газраар өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны гуравдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 30-нд зарим газраар цас орно. Салхи 27-нд зарим газраар, 28-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр, 29-30-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар сэрүүснэ.