logo
Жастин Бэйбэр “Титаник” үзэхээр “Staples Centre”-ыг хөлслөн авчээ

Жастин Бэйбэр “Титаник” үзэхээр “Staples Centre”-ыг хөлслөн авчээ

2011/09/28
Итгэмээргүй хэдий ч үнэн нэгэн үйл явдал болсон нь залуугаараа од болон гялалзаад буй Жастин Бэйбэр найз охиндоо гайхамшигтай нэгэн гэнэтийн бэлэг барьсан явдал болсон байна.
Энэ амралтын өдрүүдээр Жастин Бэйбэр 20000 хүний суудалтай Лос Анжелес Лакэрс багийн “Staples Centre”-ыг хөлслөн авч найз бүсгүй Селена Гомезтойгоо “Титаник” кино үзсэн бөгөөд цагийг маш романтик өнгөрөөсөн байна. Хосууд маань өсвөр насныхан төдийгүй насанд хүрэгчдийн анхаарлын төвд үргэлж байдаг бөгөөд ийнхүү бас нэг удаа олны анхаарлыг татаад амжсан байна. Мөн Бэйбэр нь нийгмийн “Twitter” вэб сайт дээр хамгийн олон дагагчтай хүнээр тодорсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш