logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2015.03.27/

Өнөөдөр болох үйл явдлууд /2015.03.27/

2015/03/27

09:00 цагт Барилга, хот байгуулалтын салбарын "Барилгачдын зөвлөгөөн-2015" нэгдсэн хурал  МҮЭСТО-д эхэлнэ. Зөвлөгөөнд барилгын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцоно.


09:00 цагт НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай, тус хотуудын Захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


09:00 цагт "Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах, санал авах" хэлэлцүүлэг Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд эхэлнэ.


09:00 цагт НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай, тус хотуудын Захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


09:30 цагт МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  МУИС-ийн Хичээлийн I байрны Дугуй танхимд зохион байгуулна. Утас: 99057716, 99169393


10:00 цагт Хүнсний аж үйлдвэрийн ажилтны өдрийг тохиолдуулан ХХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд "Монголын хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжил" сэдэвт хурал болно. Утас 99170377


11:00 – 16:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн төв хаалганы урд талын нийтийн эзэмшлийн талбайд "Таван хошуу малаа хайрлая" өдөрлөг болно.


11:00 цагт "Хас" нэгдлийн дэргэдэх "Ногоон Хас Байгаль Хүмүүн" нийгэмлэг нь "Босоо Хөх Монгол" ТББ-ын хууль бус ажиллагааны талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 86062332


11:00 цагт "Рамада" зочид буудалд "Ядуурлыг хэмжих тооцооллын аргачлалыг нэвтрүүлэх" сэдэвт хурал болно. Тус хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Үндэсний Статистикийн Хороо, Санхүүгийн Зохицуулах Хороо, МҮХАҮТ, ББСБХолбоо, Хаан банк, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, UNDP, UNICEF, Дэлхийн Зөн Монгол ОУБ, ADRA, Хүүхдийг ивээх сан болон Норвегийн Тусламжийн Байгууллага зэрэг төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөн оролцоно.


11:00 цагт СТӨ, Монголын Театрын музейд МУГЖ Сэвжидийн Сэлэнгэ агсаны "Алтан тайзны эзэн" дурсамж номын нээлтийн ёслолын ажиллагаа болно. Утас 11321778, 88850584, 88067553


11:30 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Төрийн ордны Г танхимд  Хэвлэлийн бага хурал хийнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш