Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангуулах, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох авто машины ачааллыг тэнцвэржүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг дээшлүүлэх нийслэлийн зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газар, Нийслэлийн Татварын газар хамтран авто тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж баталсан. Уг удирдамжийн дагуу нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, автозам, замын байгууламжийн ашиглалт, автотээврийн хэрэгслийн албан татварт хяналт тавих 52 хоногийн хамтарсан хяналт шалгалтын ажлыг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэсэн байна.
Уг шалгалтаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашинд Монгол Улсын “Автотээврийн тухай”, “Автозамын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хууль болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын биелэлтийн байдалд хяналт, шалгалт хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тэдгээрийн гарч буй шалтгаан нөхцлийг тогтоох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.