logo
Эрчим хүчний салбарт санхүүгийн шалгалт хийнэ

Эрчим хүчний салбарт санхүүгийн шалгалт хийнэ

2015/04/01

“Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажилладаг, үнэ тариф бодит өртгөөсөө доогуур байгаагаас болж алдагдал хүлээж байна” гэж үйлдвэрлэгчид гомдол гаргадаг, харин хэрэглэгчдийн хувьд эрчим хүчний салбарт үр дүнгүй хөрөнгө оруулалт хийдэг хэмээн бухимддаг.

Тэгвэл Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шинжилгээ хийхээр болжээ. Энэ дагуу Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран ажлын хэсэг байгуулж, төрийн өмчит дулааны цахилгаан станцууд, цахилгаан түгээх сүлжээнүүд зэрэг нийт 19 байгууллагад санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, ашиг алдагдлын шалтгаан нөхцлийг тогтоох, өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хяналт, шинжилгээ хийх юм.

Мөн хяналт шинжилгээний мөрөөр хугацаатай үүрэг даалгавар өгч түүний хэрэгжилтэнд хяналт тавьж, хангалтгүй ажилласан компанийн удирдлагад хариуцлага тооцох санал гаргах эрхийг ажлын хэсэгт олгосон байна. Ажлын хэсэг ирэх улиралд дүнгээ гарган Эрчим хүчний сайдын зөвлөлд танилцуулах юм байна.

М.ЯЛАЛТ

   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш