Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын орлогч нар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн талаар хийж буй ажлаа танилцуулав. Сүхбаатар дүүрэг гудамж талбайн сандал, хогийн савнуудыг угааж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд тохижилт үйлчилгээний 45 үйлчлэгч тогтмол ажиллаж, хог тээвэрлэгч таван байгууллагын 42 машин аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн хог тээвэрлэлтийг хийж байна. Сонгинохайран дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн болон орон сууцны хорооллын доторх 1105157 м/кв замыг, зам талбайн 75 үйлчлэгч өдөр бүр тогтмол цэвэрлэж, хог тээврийн 50 автомашинаар өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.
Баянгол дүүрэг эхний улирлын байдлаар 4505 удаагийн рейсээр 22000 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн. “Баянгол-Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын хариуцдаг нийтийн эзэмшлийн гол гудамж замуудын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ил задгай хог хаягдал хаях байдлыг таслан зогсоох, хог тээврийн машинд хог хаягдлаа хуваарийн дагуу ачуулж хэвшүүлэх зорилгоор дүүргийнхээ хороодын ажлын албатай хамтран хог хаягдлын хяналтыг хийж эргүүл ажиллуулж эхэлсэн байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийслэлийн 6 дүүргийн 4604752м кв замыг өдөр тутам цэвэрлэж байгаа бөгөөд Хан-Уул 35, Чингэлтэй 82, Багануур дүүргийн 27 зам талбайн үйлчлэг чөдөр тутам нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна.
Багахангай дүүрэг нийтийн эзэмшлийн зам талбайд 3 га орчим газар, 300м үерийн далан, 1, 2-р хорооны нэгдсэн хогийн цэгийн орчим цэвэрлэгээ хийж, гэр хорооллын айл өрхөөс 20тн, нийтийн эзэмшлийн зам талбайгаас 5тн хог хаягдал татан авч, 23м3 хог хаягдлыг дарж устгасан талаар танилцууллаа.