2015 оны дөрөвдүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Төв, зүүн зүгийн нутгаар үүлшиж, Халх голын саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын саваар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 07-ноос дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 8-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 7-8-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд баруун болон төвийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.