Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан тус тус болно. Тодруулбал,
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Улсын Их Хурлын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны тайланг сонсох.
Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Нутгийн удирдлагын дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай;
Бусад.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт;
Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлын тухай Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээлэл;
Төрийн өмчийн хувьчлал, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн менежментийн талаар баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын мэдээлэл;
Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах, Өргөдлийн байнгын хорооноос Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын талаар танилцуулах.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр болох Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн Үндэсний чуулганы бэлтгэл ажлын тухай.
Ажлын хэсгүүдийн хуралдаан:
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.