09:30 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын спортын заалны урд талбайд МУ-ын "Гамшгаас хамгаалах тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах үзлэг явагдана. Утас: 88081985
10:00 цагт нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл авто замынхантай энэ жил хийх замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй, шуурхай, хуваарийн дагуу хийж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар Нийслэлийн иргэний танхимд уулзана.
10:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсдийн Удирдах Хорооны хурал НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар төслийн явцтай холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Утас: 91040607
10:50 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран анх удаа “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан НЗДТГ-ын Б танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хуралд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од нар оролцоно. Утас: 91040607
11:00 цагт "Монгол Ньюс" хэвлэлийн бага хурлын танхимд 3 сая төгрөгийн шагналын сантай "Milkiway" төслийн талаар мэдээлэл хийнэ. Гар утас, хагас мэргэжлийн камер зэргийг ашиглан "Хүүхдийг хайрлая" сэдэвт богино хэмжээний кино наадам зохион байгуулах гэж буй тухай мэдээлэл өгнө. Утас: 99013948
11:00 цагт “Нэг хичээл, нэг хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг Хөдөө Аж Ахуй Их сургуулийн хичээлийн төв байр эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно. Утас: 89007655, 88095705, 99957907
11:00 цагт Авлигатай тэмцэх газраас өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар тус газраас өнгөрсөн нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.
12:00 цагт УИХ-ын гишүүн асан Л. Гүндалай "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд шинэ намынхаа талаар болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 99254455
12:30 цагт "Босоо Хөх Монгол бүлгэм" ТББ-аас Э.Бат-Үүл ба Босоо Хөх Монголчууд" сэдвээр "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 70000002
14:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ Бүгд Найрамдах Турк улсаас МУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, Эдийн Засгийн Газартай хамтран зохион байгуулах Монгол-Туркийн бизнес эрхлэгчдийн уулзалт МҮХАҮТ-ын I давхарын Хурлын зааланд болно. Утас: 70109090, 99020785