Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар өнөөдөр Агуу их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт улсаа төлөөлөн оролцож Москвагийн Улаан талбайд алхах дайчдын жагсаалын бэлтгэлтэй танилцав.
Тэдгээр дайчид монгол цэргийн нэр хvндийг дэлхийн тvвшинд vнэлvvлэх тул бэлтгэлээ маш сайн хангах ёстой гэдгийг энэ үеэр албаны хүмүүс сануулж, үлдсэн хугацаанд улам чамбайруулахыг захив.
Монгол Улсаас Ялалтын баярын жагсаалд цэргийн 75 албан хаагч оролцож байгаагийн 63 нь Зэвсэгт хүчнээс, 12 нь Хилийн цэргийн алба хаагч бөгөөд 45 офицер, 25 ахлагч, хугацаат цэргийн алба хаагч 5 байгаа юм.