Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 26. Буд гараг. Чөдөр одтой, 7 улаан мэнгэтэй цагаагчин Тахиа өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Арилжаа худалдаатай холбоотой үйлдэл хийдэг арслангуудад амжилттай өдөр. Тавьсан зорилгодоо хүрэх замаа нилээн ахиулж, эсвэл ахиухан мөнгөн орлого орох магадлал өндөр байна. Эмэгтэй хонинуудыг ээлжит, харамсалтай, түр зуурын сонирхол ирнэ. Оддын таатай байрлал нь удирдах албан тушаалд байгаа эрэгтэй хонинуудад амжилт ирнэ. Хэрвээ урьдаар төлөвлөсөн бол өдрийн хагаст үр дүнтэй болно. Бүх юманд найз нарынхаа зөвлөгөөнд найдах хэрэггүй.
Үхэр (4/20-5/20)
Хямралын өдөр. Ажлын болон гэр орны уур амьсгал тогтворгүй байна. Элдэв хоосон санаа, ажил хэргийн араас хөөцөлдөлгүй эрүүл зөв дүгнэлт гаргаж ажиллахыг од гарагс зөвлөж байна. Арилжаа наймааны ажилд идэвхи санаачлага гаргасны хэрэггүй. Хичнээн хичээл зүтгэл гаргавч тулгарах саад тотгорыг давж чадахгүй байх болно. Өөрийн санал бодлыг найз нөхөд, хамтрагчиддаа хүчээр тулган элдэв зөрчилд орохгүй байхыг од гарагс зөвлөж байна. Гэнэтийн сэтгэл санааны дордолт, толгойн өвчин, хар дарсан зүүд тохиолдож болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Илэн далангүй байж, бодлоо цэгцлэх, тунгаах өдөр. Уран бүтээлч хүмүүсийн онгод орох ба түүнийг хэрэгжүүлэхэд бясалгал тусална. Энэ нь таныг баяр баясгалантай болгоно. Хуучин найзууд тань таньд хандах бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Бүхий л харилцаанд таатай өдөр. Санасан зорилгодоо хүрэх замд байгаа бүх шалгуур, саад тотгорыг даван гарч чадна. Таны амьдралд орж ирэх шинэ хүмүүс таныг шинэ санаагаар баяжуулж, шинэ боломжийг бий болгох бололтой. Хүнд ажлын төлөө шагнал хүртэж магад. Гэр бүл, хайр сэтгэл харилцан ойлголцлоор дүүрэн байна.
Арслан (7/23-8/22)
“Ариун” өдрүүдийн нэг. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэрийг олох, хүсэл тачаалын эсрэг зогсох өдөр. Бүх хүч чадлаа төвлөрүүлвэл асуудлуудыг, өдөөн хатгалтыг засаж залруулахад амжилттай байна. Өөрийнхөө сул дорой байдалтай эвлэрч өөгшүүлэх нь саад тотгорыг үүсгэнэ. Өнөөдөр бүх төрлийн харилцаанд оролцох болон танихгүй хүмүүстэй харилцахаас зайлсхий.
Охин (8/23-9/22)
Таны бүтээж туурвих эрч хүч нэмэгдэх өдөр. Биеийн гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, хувийн дур булаам байдал хүчирхэгжинэ. Энэ өдрийг хэн нэгэнтэй уулзаж ярилцах, шинийг эрж хайхад зориулаарай. Гол чухал зүйл дээрээ төвлөрч, аар саар зүйлд анхаарлаа бүү сарниул. Олноороо хичээллэх болон биеийн хүчний ачаалал авах нь танд ашиг тустай. Бүх ажил танд ирсэн ч та бүгдийг хийж гүйцэтгэж чадна.
Жинлүүр (9/23-10/22)
Сансрын энергийн өөрчлөлт нь энэ өдрийг туйлын эсрэг болгож чадна. Шалтгаангүйгээр түгших, өөртөө таалагдахгүй байх, өөрийн ажилдаа эсвэл эргэн тойрнын улсууддаа дургүйцэх гэх мэтээр. Таны сэжиглэл нь гадаад элбэг хангалуун байдлын цаанаа хууралт ба урвалтыг харахад хүргэнэ. Хүндийг бусдын мөрөнд тохох гэсний хэрэггүй эсвэл ойрын улсуудаа хожих гэсний хэрэггүй. Энэ нь зөвхөн байдлыг улам гүнзгийрүүлнэ. Асуудалд доог тохуу хийх маягаар хандах ба хошин шогийн мэдрэмж таныг алдсан тэнцвэрийг олж авахад туслана.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр бүхэлдээ таатай байх болно. Гэхдээ орой нь танаас үл хамаарсан гэнэтийн үл нийцсэн зүйлээс сэтгэл хангалуун бус байна. Ихэнх хүмүүс амьдралын утга учир мөн туйлын үнэнг олох гэж энэ өдрийг өнгөрүүлнэ. Магадгүй энэ нь өөрийн туулж өнгөрүүлсэн замаа эргэцүүлэн бодож, зарим нэг ашиг тусыг авчирна. Залуучууд аминч, хатуу хүмүүсээс хол бай. Тэгэхгүй бол тэднээс хамааралтай хүнд хэцүү байдалд орж болзошгүй. Ойр дотныхон тань таныг сэтгэлээр унасан байхыг хараад сэтгэл нь түгших болно.
Нум (11/22-12/21)
Яг энэ өдөр хувийн амьдрал дахь асуудлуудаа шийдэхэд тохиромжтой байх болно. Ялалт, амжилтанд хүрэх замд тохиолдох элдэв сорилт туршилт, саад бэрхшээлийг үл тоон тайван байдлаа алдахгүй хадгалж байхыг хичээгээрэй. Шинээр хэн нэгэнтэй танилцах нь нэг их хүсээд байхаар зүйл биш. Ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг анхааралтай судлах ёстойг бүү мартаарай.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр нөлөө бүхий хэн нэгний тусламж мөн үнэнч шударга ёс ноёлох болно. Өөрийн сонирхол зөн совингоо ашиглан олон тооны асуудлыг нэгэн дор шийдвэрлэх болно. Удирдлагатайгаа харилцах эсвэл улс төрд орох болно. Өөрийн төлөвлөгөөгөө өөртөө хадгалж, нууцлаг байлга. Эс тэгвээс өдрийн хоёр дахь хагасаас бүгд үгүй болно. Санаандгүй ирсэн ажлын саналыг хүлээн авах бөгөөд энэ нь гайхалтай үр дүнд хүргэнэ.
Хумх (1/20-2/18)
Эерэг өдөр. Арга барилаа өөрчлөх чадвар ба болох, болохгүйн хооронд хэр чадварлаг хөвөхөөс таны амжилт хамаарна. Өөрийн төлөвлөгөө, нууцыг бусдад бүү дэлгэ. Эмэгтэйчүүд шинэ шохоорхол, шинэ танилаас болгоомжлох хэрэгтэй. Эрчүүд ажлын ашигтай санал хүлээн авна. Гэхдээ өндөр амжилтад хүрэх амаргүй гэж одод сэрэмжлүүлж байна.
Загас (2/19-3/20)
Амьдрал таныг ихээр уруу татах явдал гаргана, энд та хамгийн түрүүнд ялагчаар гарч ирнэ. Замд байгаа саад тотгор таны нууц дотоод хүчийн сэрээж мэднэ, энэ тохиолдол ямар ч гавьяаг гаргаж чадна. Сэтгэл санааны илрэлээ барих хэрэгтэй. Өөрийгөө тоох явдал ихдэх нь таныг төөрөгдөлд оруулж мэдэх юм.