logo
Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө баталлаа

Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө баталлаа

2015/04/16

НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/283 дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хавсралтаар баталлаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш